| Е-сангаас мэдээлэл хайх | Судалгааны сан үзэх | Электрон каталогиос ном хайх |
| Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор | ![]() |
|
||||
САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР Хөгжлийн мэдээллийн төв номын сан, мэдээлэл технологи, нийгмийн чиглэлээр Их Их дээд сургуулийн ахлах ангийн оюутнуудыг тус Мэдээллийн төвийн Сайн дурын хөтөлбөрт оролцохыг санал болгож байна. Энэ хөтөлбөрт оролцсоноор Мэдээллийн төвийн ном, судалгааны тайлангуудтай танилцахын зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийн эх сурвалжийг хайх дадал эзэмшиж, орчин үеийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж электрон каталоги, онлайн мэдээллийн сан ашиглах боломж бүрддэг. Мөн Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргадаг ном, судалгааны тайлан, эмхтгэлийг олон нийтэд түгээх, Форумаас зохион байгуулдаг хурал, хэлэлцүүлэг, номын нээлт зэрэг арга хэмжээнд туслахын сацуу суралцах хугацаанда ажлын дадлага хуримтлуулах боломж олгодог юм.
Улс орны хөгжлийн асуудлаар ажилладаг судалгааны байгууллага, ТББ, донор байгууллага, судлаач та бүхнийг манай мэдээллийн төвд судалгааны тайлан болон бусад материалыг хандивлаж хамтран ажиллахыг урьж байна. Мөн Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргасан номуудыг УИХ-ын гишүүд, Олон улсын байгуулагууд, Их дээд сургуулийн номын сангууд, Төрийн болон төрийн бус байгууллагууд, Нийтийн номын сангууд болон хөдөө орон нутгийн 21 аймгийн болон сумдын нийтийн номын сангуудад тус тус тараан түгээдэг.
НОМЫН ХУДАЛДАА Б. Дэлхийн Банкнаас гаргасан ном. Англи, Орос хэл дээр хэвлэгдсэн хөгжлийн тулхай хамгийн сүүлийн үеийн номыг 75%-ийн хямдралтай үнээр Мэдээллийн төвөөр дамжуулан захиалж болно. Номын каталогийг Хөгжлийн Мэдээллийн Төвөөс ирж авах буюу энд дарж үзнэ үү. /Жич: Номын захиалга хийгдсэнээс хойш 14 хоногийн дараа ном ирэх ба шуудангийн зардалд ном тус бүрт 3$ нэмэгддэг. / |
| ХӨТӨЧ | ||
|
|
Монгол
English
RSS 















