| Е-сангаас мэдээлэл хайх | Судалгааны сан үзэх | Электрон каталогиос ном хайх |
| Сэдвээр | Үсгийн дараалал | Оноор | ![]() |
|
||||
Танхимаар үйлчлэх Ном гэрээр олгох үйлчилгээ Цагийн хуваарь Гишүүнчлэл
Бодлогын асуудлыг сонирхогч хүрээнийхэн, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, судалгааны ажил хийж буй болон улс орны хөгжил, бодлогын асуудлаар мэдээлэл олж авах хүсэлтэй хэн бүхэн гишүүнээр бүртгүүлж, үйлчилгээ авах эрхтэй.
Гэрээр ном авах: Нэг удаад 1-2 номыг 7 хоногийн хугацаанд ямар нэгэн барьцаагүйгээр авч ашиглах ба уг номыг бусад хэрэглэгч асуугаагүй тохиолдолд нэг удаа сунгуулж болно. Сунгалтыг өөрийн биеэр, утсаар болон и-мэйлээр мэдэгдэж болно. Сунгалт хийлгэлгүй хугацаа хэтрүүлбэл гэрээр авах номын тоог багасгах, мөн тодорхой хугацаагаар ном авах эрхийг хязгаарлана. Хувилуулах: Үйлчлүүлэгчийн хүсэлтээр Төвийн ном товхимол, судалгааны материалуудаас нэг удаад 10 хүртэлх хуудсыг дараах үнэээр хувилуулж болно.
Хувилуулах үйлчилгээний захиалгыг Төвийн ажилтанд урьдчилан мэдэгдэх ба Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу ямар ч номыг бүрэн эхээр нь хувилахгүй. Онлайн эх сурвалж ашиглах: Гишүүнчлэл бүхий үйлчлүүлэгч интернет ашиглан зөвхөн лиценз, гэрээгээр ашиглагддаг онлайн сэтгүүл болон ном, судалгааны сангаас хайлт хийх, тэдгээрийг ашиглах, номын сангуудад зориулсан электрон мэдээллийн сангийн (eIFL.net) үйлчилгээг авах эрхтэй ба төвийн ажилтнаас үйлчлүүлэгч бүр тусдаа хэрэглэгчийн нэр, нууц үг авна. Олсон материалаа хуулах хэвлэх эрхтэй. Нэг нүүр хэвлэх үнэ 100 төгрөг. Хямдралтай үнээр ном худалдан авах: Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргадаг номоос хүсвэл нэг хувийг үнэ төлбөргүй, зарж борлуулж буй номоос нэг хувийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Мэйлээр мэдээлэл авах: Гишүүнчлэлд эллсэн үйлчлүүлэгч олон нийтэд зориулан шинэ номын нээлт, зохиогчидтой хийх уулзалт, Дэлхийн Банкны захирал, судлаачдын лекц, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээний талаар зарлал авч байхаас гадна сар тутмын мэдээллийн хуудас, шинээр ирсэн ном судалгааны тухай мэдээллийг мэйлээрээ авна. Мэдээлэл захиалах: Тодорхой сэдвээр шаардлагатай мэдээллээ захиалах, Мэдээллийн төвийн санд нийцэхүйц шинэ номын нэрийг захиалгад оруулахаар санал ирүүлж болно.
Мэдээллийн төвөөр байнга үйлчлүүлэх хүсэлтэй хувь хүн, байгууллага дараах хоёр төрлийн гишүүнчлэлийн аль нэг хэлбэрийг сонгож үйлчлүүлнэ. |
| ХӨТӨЧ | ||
|
|
Монгол
English
RSS 










