|
||||
|
||||
|
||||
Нэг нөхөр монголын уул уурхайн компанид мөнгө зээлдүүлжээ. Барьцаа нь овоохон хэмжээний нөөц тогтоогдсон алтны ордод олборлолт явуулах эрх байсан тул итгэж. |
|
||||
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улс, иргэдэд эдийн засгийн онц хохиролтой, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн учир хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзэж Үндэсний шинэ намаас Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. |
|
||||
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар шалтгаанаар буцаасан талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр сонсч, улмаар хөрөнгө оруулагч талыг ажлын 10 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүссэн юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Айвенхоу Майнз компаниас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний шаардсан найман зүйл бүхий асуултад хариу өгсөн байна. Тухайлбал, Оюутолгой орд дахь 45 сая тонн хүдрийн 19 сая тонныг яагаад ашиглах боломжгүй гэж үзэж байна вэ гэсэн асуултад дараах хариулт өгчээ. |
|
||||
|
||||
|
||||
Өдгөө 30 улсад хэрэгжиж буй “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ыг Монгол Улс 2006 оноос албан ёсоор хэрэгжүүлж байгаа билээ. Энэ санаачлагын санаа нь их энгийн. Олборлох салбарт ажиллаж байгаа компаниуд улсад төлсөн бүх татвар, төлбөрүүдээ олон нийтэд ил тод тайлагнана. Нөгөө талаас Засгийн газар уг салбарын компаниудаас авсан аливаа татвар төлбөрийг ил тод тайлагнана. Нэг зүйлийг хоёр талаас тайлагнаж байгаа учир хоёр тоо тэнцэх учиртай. Хэрэв тоо тэнцэхгүй бол тэр зөрүү юунаас гарч байгааг олж илрүүлэх учиртай.
|
Монгол
English
RSS 








