|
||||
УИХ-ын хаврын чуулганаар 30 шахам асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоол гаргасан байна. Үүнд: |
|
||||
УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр болсон. Эрхэм гишүүн Л.Болд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлаад байна. Төслөөр одоо мөрдөж буй Сонгуулийн хуулийн 80 орчим хувьд өөрчлөлт оруулах аж. Уг төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн бөгөөд удахгүй УИХ-д нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өргөн барихаар болжээ. |
|
||||
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн намуудын санхүүжилтын тайланг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцжээ. Зургадугаар 24-ны өдөр СЕХ-нд гаргаж өгсөн хоёр намын тайлангаар сонгуулийн кампанит ажлын туршид нэр дэвшигчид доорх мөнгийг зарцуулжээ. Хууль зааснаар СЕХ энэ тайланг 10 хоногийн дотор хэлэлцэж нийтэд мэдээлэх ёстой аж. |
|
||||
Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснийг албан ёсоор зарлалаа. СЕХ сонгуулийг зарласнаас тав хоногийн дараагаар УИХ-д суудалтай улстөрийн намууд нэр дэвшүүлэх ажлыг эхлэн тав хоногийн дотор дуусах ёстойгоос үзвэл ээлжит сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 4 гэхэд тодорч дуусна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдснээр ээлжит сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах бөгөөд энэ сонгуульд гадаадад байгаа Монголчуудыг оролцуулах боломжгүй ажээ. Сонгогчдын 75 орчим хувьтай сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83, 2001 онд 82, 2005 онд 74,9 хувь саналаа өгсөн аж. |
Монгол
English
RSS 








