Нээлттэй Нийгэм Форум нь нийгмийн амьдралд иргэд, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. Манай вэб та бүхэнд Монгол Улсад бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн салбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар мэдээ, мэдээлэл судалгааны бусад сонирхолтой материалыг хүргэх болно. |
|
||||
Стратегийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна Нээлттэй Нийгэм Форум нь нийтийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн стратегийн өмгөөлөл хийх, энэ чиглэлээр чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөр ТББ-ын дунд зарлаж байна. Стратегийн өмгөөлөл нь нийтийн эрх ашиг хохирсон асуудал болон хүний эрх, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн эрхийн зөрчлийг хууль тогтоомж ашиглан, шүүхийн замаар хамгаалах, улмаар тухайн бодлого, практик болон хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа юм. Энэ нь өмгөөллөөс гадна нөлөөлөл, олон нийтийг татан оролцуулах зэргийг багтаасан цогц үйл ажиллагаа бөгөөд үүгээрээ тодорхой үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалдаг уламжлалт өмгөөллөөс ялгаатай юм. Төслийг шалгаруулахдаа дараах гол шалгуурыг авч үзнэ. Үүнд:
Өргөдөл гаргагчид дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Төслийн өргөдлийн маягт болон стратегийн өмгөөллийн талаарх нэмэлт мэдээллийг доорх хаягаар авна уу. Төслийг ННФ-ын байранд хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа нь 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цаг байна. Хоцорсон болон бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй. Хаяг: | ||||