НҮҮР | БИДНИЙ ТУХАЙ               Монгол   English   FORUM.MN RSS 2.0 RSS  

Тавантолгойн Нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаарх шүүмж

Төрийн өмчид Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчыг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

...
Дэлгэрэнгүй...

Монгол Улсын хэвлэл Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал

Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ. Одоогийн эрх зүйн орчин нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үзэл бодол год сонирхогч талуудын дунд бий болсон нь төслийг боловсруулах сэдлийг төрүүлсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүний нэг шалтгаан бол Хэвлэл мэлээллийн эрх чөлөөний тухай 1997 оны хуульд бодитой хэрэгжиж, үр дүн бий болгох дөрөвхөн заалт байгаатай холбоотой байж болох юм. /Тухайлбал: хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль гаргахыг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлгийнхээ агуулгыг өөрсдөө хариуцах, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хяналт /цензур/ тавихыг хориглох, радио, телевизийн үйл ажиллагааг төрөөс хянахыг хориглох, төрөөс өөрийн хэвлэл мэлээллийн хэрэгсэл байгуулахыг хориглох/.
...
Дэлгэрэнгүй...

Төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэл

Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм. Төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2000 онд 33,4 хувь байсан бол улмаар 2008 онд 43,7 хувь болон өсчээ. Харин орон нутгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ эсрэгээр 2000 онд 6,5 хувь байснаа 2008 онд 2,8 хувь хүртэл буурсан байна. Орон нутгийн орлогод эзлэх хувь мөн ижил динамикаар өөрчлөгдөж, 2000 онд 19,2 хувь байсан бол 2008 онд 6,4 хувь болтол буурсан байна.

...
Дэлгэрэнгүй...

Шударга сонгууль - Сонгуулийн зохион байгуулалтын зарим асуудал

ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.

...
Дэлгэрэнгүй...

БОДЛОГЫН АСУУДАЛ
Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал   Төсвийн төвлөрлийг сааруулах бодлогын шинэтгэл

Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ...

 

Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна...

Сонгуулийн хууль
АНАЛИЗ
Монгол Улсын макро-эдийн засгийн анализ Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө: Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурал

2008 оны сүүлийн хагасаас илэрч 2009 оны эхний хагаст оргилдоо хүрсэн эдийн засгийн хямралт байдлыг Дэлхийн санхүү - эдийн засгийн хямралтай холбож тайлбарлах нь нийтлэг болжээ...

ННФ 2009 PDF (1.56 Mb, PDF )

Манай орны хөдөлмөрийн зах зээл дээр хямралын улмаас гарсан өөрчлөлтийн талаарх энэ судалгаанд албан ба албан бус секторын ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин болон хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлт...

  
Electron information catalogy EILF

ХМТ-д шинээр ирсэн ном

Санхүүгийн хөтөч

Монгол
Зохиогч : Л.Оюун
Хэвлэсэн: 2010
ISBN 978-99929-64-33-2

 

Asia Economic Monitor- December 2009

English
By Asian Development Bank
Published 2009
ISBN: 978-971-561-865-6

 

 

 

Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл

Монгол
Зохиогч: Д.Пунцаг, П.Бадамрагчаа
Хэвлэсэн: 2010
ISBN: 978-99929-4-378-5